БҮТЭЦ ОРОН ТООГ ШИНЭЧЛЭН ТОГТООВ

Улсын Их Хурлын 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар "Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоо, албан хаагчийн албан тушалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" тогтоолыг баталснаар АТГ-т бүтэц, орон тооны шинэчлэл хийгдсэн юм. 

АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваагийн УИХ-ын чуулганд хэлсэн үгээс: 

"Транспэрэнси Интернэшнл" байгууллага АТГ-ын ачаалал хэт их байгаагаас үр дүн муутай талаар дүгнэсэн. Иймд урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх, хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгадаг албан хаагчдын ачааллыг зохистой түвшинд хүргэх шаардлага бий. 

Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Зандраагийн Дашдавааг, Авлигатай тэмцэх газрын даргаар Жанжаагийн Батсайханыг Авлигатай тэмцэх газрын дэд даргаар томилсноос хойш нэг жил гаруй хугацаа өнгөрөөд байна.