ХУГАЦАА СУНГАН ШАЛГАГДАЖ БАЙГАА 37 ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭВ.

2019 оны 05 дугаар сарын байдлаар тус газарт шалгагдаж байсан 425 хэргээс олон нийтийн анхаарал татсан, ээдрээ төвөгтэй, ажиллагаа ихтэй, удаан хугацаагаар шалгагдаж буй 54 эрүүгийн хэрэг байна. Үүний 37 хэргийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Үлдсэн 17 хэргийг энэ оны эхний хагаст багтаан шийдвэрлэхээр ажиллаж байна.