МӨРДӨН БАЙЦААЛТЫН ШАТАНД ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭЛТ

2020 оны эхний дөрвөн сарын байдлаар 806 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Эдгээр гэмт хэргийн улмаас 11.8 их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 9.7 их наяд төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан. 18.3 тэрбум төгрөгийн хохирлыг мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлсэн дүн нь өмнөх оны мөн үетэй харьцууалахад 49 дахин, битүүмжилсэн хөрөнгө 75 дахин өссөн байна.