card

Бидний тухай

Танилцуулга


Авлигыг мэдээлж, Жигш клуб нь 2016 оны 11 сарын 03-ны өдөр батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн 4.1.7.5-р заалтын 3-р зүйл буюу “Олон улсын туршлагад тулгуурлан Олон нийтийн зөвлөлийн дэргэд Авлигын эсрэг иргэд залуучуудын клуб байгуулах” ажлын хүрээнд үүсгэн байгуулагдсан.

Олон улсад авлигыг мэдээлэхэд хэрэглэгдэж буй Мэдээлж, Жигш аргыг Их Британы  Засгийн газар  2010 онд ашиглажээ. ЗГ ажилтнуудаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулж чадаагүй ААН-үүдийг олонд ил зарласан байна. Үүний үр дүнд ажилтнуудын дунд хөдөлмөрийн хөлсний доод жишгийн талаарх мэдлэг сайжирч бусад иргэд иймэрхүү ААН-үүдэд хууртагдан хохирохоос урьдчилан сэргийлж чаджээ.

Клубын үйл ажиллагааны чиглэл

“Авлигыг мэдээллэж, Жигш” олон улсын туршлагыг монголд хэрэгжүүлэхийн тулд дараах ажлуудыг гүйцэтгэхээр төлөвлөж байна. Үүнд:

АВЛИГЫГ МЭДЭЭЛЭХ

Авлигын талаарх мэдээллийг ард иргэдээс хүлээн авах ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ 110 дугаарыг сурталчилах

МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖ

Авлигын талаарх мэдээллийг иргэдэд хүргэх, хүртээмжийг сайжруулах, тэгш оролцоог хангахад хувь нэмрээ оруулах

ИДЭВХИ, ОРОЛЦОО

Авлигын эсрэг олон нийтийн идэвхи, оролцоог нэмэгдүүлэх

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

Авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчинд үнэлэлт, дүгнэлт хийх

Амж клубын менежмент


Бид олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO/MNS 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах ба энэхүү стандартыг дагаж мөрдөх нь Авлигыг мэдээлж, Жигш Клубын давуу тал байх болно.

Дээрх олон улсын стандарт нь тухайн байгууллага, клубын үйл ажиллагааны чанарыг удирдах, хянах тогтолцоо ба олон улсын стандартын шаардлагад нийцсэн болохыг илтгэдэг бөгөөд байгууллагын ажлыг хэрэглэгч, үйлчлүүлэгчийн эрэлт шаардлагад нийцсэн байлгахад нь туслах зорилготой. Дэлхийн 178 орны 1 064 000 байгууллагад хэрэгжсэн, дэлхийн хамгийн түгээмэл удирдлагын тогтолцооны стандарт юм.

Амж клубын эрхэм зорилго, алсын хараа, үнэт зүйлс

АЛСЫН ХАРАА

Авлигыг мэдээллэж жигших үзлийг дэлгэрүүлнэ.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Авлигагүй шударга нийгмийг бүтээлцэнэ.

ҮНЭТ ЗҮЙЛС

Монгол улс, Монголын ард иргэд, Үндэсний хууль тогтоомж

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр

Олон улсын туршлагад тулгуурлан хөтөлбөрийн дагуу ажиллана

2016-2019

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу ОНЗ-ийн дэргэд клуб байгуулагдаж, зорилтот бүлэгт Клубын үйл ажиллагааг сурталчлан таниулах ажил хийгдсэн байна. АВЛИГЫГ МЭДЭЭЛЖ, ЖИГШ олон улсын сайн туршлага, авлигыг бууруулах арга, аргачлал, хөтөлбөр, стандарт загвар зэргийг судлан нийтийн хүртээл болгох бэлтгэл ажлыг хангана.

2020-2023

Авлигын эсрэг олон улсын стандарт, тэргүүн туршлагыг судалсан үр дүнг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Авлигагүй нийгэм, шударга ёсыг сурталчлах веб хуудас  тогтмол ажиллуулна.
Нийгэмд шударга ёс тогтоох олон талын ажил санаачилж иргэдийн идэвхи оролцоог нэмэгдүүлнэ.